Аймгийн хэмжээнд 160 шахам мянган иргэн цахим төлбөр тооцоо ашиглаж байна

2019/01/04 59 0
Монголбанкны Увс аймаг дахь салбараас Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом Политехник коллеж болон аймгийн бүх санхүүчид, нийт банкны ажилчдын дунд 500 мянган төгрөгийн шагналын сантай “Цахим төлбөр тооцооны хэрэглээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг шинэ оны өмнөхөн зарлан явуулсан байна.
Энэхүү уралдаанд Хаан банкны харилцааны менежер Г.Амар-Амаглан 1-р байр эзэлж Өргөмжлөл, 250 мянган төгрөгөөр, Улаангом Политехник коллежийн эдийн засгийн багш Н.Гантөмөр 2-р байр эзэлж Өргөмжлөл, 150 мянган төгрөгөөр, Улаангом Политехник коллежийн мужааны ангийн оюутан Д.Өршөөлхүү 3-р байр эзэлж Өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр тус тус шагнуулжээ.
Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 159 мянга гаруй иргэн цахим төлбөр тооцоог ашиглаж гүйлгээ хийж байна. Эндээс интернет банк 14675, мобайл банк 25371,  КҮБ 371, цахим карт 79243, мэдээллэх үйлчилгээ 39403 иргэд тус тус ашиглаж байгаа аж. Аймгийн хэмжээнд нийтдээ 30 АТМ ажиллаж байгаа бөгөөд 10 нь орлогын АТМ байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen