Мадуро Колумбаас дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдлээ

2019/02/25 17 0
Мадуро Колумбаас дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдлээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр албан ёсоор Колумба улсаас дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжиллаа.

Ерөнхийлөгч "Венесуэл, Колумба улс олон жил найрсаг харилцаатай байсан. Гэхдээ өнөөдрөөс эхлэн тус улсаас дипломат болон улс төрийн харилцаагаа таслахаас боллоо" гэж хэлжээ.

Тэрбээр Засгийн газрын дэмжигчидтэй нийслэл Каракас хотноо уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Колумбын Элчин сайд болон ажилтнуудыг нь 24 цагийн дотор газар нутгийг нь чөлөөлөхгүй бол албадан гаргахаа Мадуро сануулав.

Мадурогийн дэглэмийг Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке байнга шүүмжилдэг байсан ба Венесуэлийн сөрөг хүчинтэй нягт холбоотой ажилладаг гэнэ. Иван Дуке өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн зарлаад буй Хуан Гуайдог дэмжиж, Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрчээ. 

Мадурогийн дээрх шийдвэрийн талаар Колумбийн Засгийн газар албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

АНУ-ын Засгийн газраас илгээсэн олон зуун тонн хүмүүнлэгийн барааг хил давуулахаас урьтаж, Мадуро өнгөрөгч долоо хоногт Колумба, Бразилтай хиллэх хилээ хааж, өндөр хамгаалалт тогтоосон юм.

Бразилийн хилийн ойролцоо Гуайдогийн дэмжигчид Венесуэлийн армийнхантай зөрчилдөж, мөргөлдсөн билээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen