Согтуугаар автомашин жолоодож яваад Хөвсгөл нууранд цөмөрчээ

2019/03/18 17 0


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн Далайн хоолой гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т тус тосгоны харьяат иргэн  эрэгтэй О согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин  жолоодож яваад Хөвсгөл нуурт цөмөрчээ. 

Тэрээр өчигдөр орой 22 цаг 55 минутад Старикс загварын суудлын автомашин жолоодож яваад цөмөрчээ. Түүнийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай очиж, нуураас эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдөр автомашиныг  Хөвсгөл  нуураас татаж гаргахаар ажиллаж байна.


montsame.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen