Увс аймгийн иргэдийн давсны хэрэглээ ДЭМБ-аас гаргасан түвшнээс гурав дахин их байна

2019/04/02 20 0

Улаангом сумын “Дун цагаан” Өрхийн эрүүл мэндийн төвөөс "Хуванцар савны хэрэглээ, түүний хор хөнөөл", "Нийлэг уутнаас татгалзъя", "Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги” зэрэг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгч байна. 
Тодруулбал, хоолны давсыг багасгах,гялгар уутны хэрэглээг бууруулах, ундныусны эрүүл зөв хадгалалтын талаар ухуулга нөлөөллийн ажил хийж байна. Энэ хүрээнд өөрийн харъяанд байдаг Улаангом сумын9,5-р цэцэрлэгболон “Номин”цайны газар, Юнител группын Увс аймаг дахь салбар зэрэг аж ахуйн нэгж, байгууллага болон худалдаа үйлчилгээний газруудаар явж мэдээлэл сургалт сурталчилгаахийж,гарын авлагаматериал тараасан байна.
Увс аймгийн иргэдийн хувьд давсны хэрэглээ ДЭМБ-аас гаргасан түвшнээс гурав дахин их байгаа судалгаа бий бөгөөд үүнд аймгийн эрүүл мэндийн байгууллагууд анхаарлаа хандуулж эхлээд байна. Мэдээж хэрэг хуванцар сав, нийлэг уутны хэрэглээ байсаар байгаа ба үүнийг ч гэсэн яаралтай халах хэрэгтэй байгаа юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen