Бүх нийтийн их цэвэрлэгээний тов зарлалаа

2019/04/04 18 0

Энэ сарын 5-ны өдөр аймгийн төвийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, хог хаягдлаа ачиж зайлуулах тухай захирамжийг Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав энэ сарын 01-нд гаргасан байна. Их цэвэрлэгээ тухайн өдрийн 14.00 цагаас эхлэх бөгөөд үүнд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, худалдаа үйлчилгээний цэг салбарууд хамрах юм.
Харин энэ сарын6-7-ныөдрийн11.00цагаасаймгийн төвийнайл өрхүүдгудамжталбай,хороололдоо, нийтийн орон сууцны оршин суугчидгадна орчиндоо их цэвэрлэгээ хийх аж. Тэрчлэн энэ сарын8-ны 10.00 цагаасхүнс,барааны захуудгадна орчиндооих цэвэрлэгээ хийж хог хаягдлаа ачиж зайлуулах юм байна. Иймээс иргэд, албан хаагчдыг хог хаягдал цэвэрлэх бэлтгэлээ сайтар хангаж,их цэвэрлэгээндидэвхтэй оролцохыг Улаангом сумын ЗДТГ-аас уриаллаа.
Нийтийн эзэмшлийн гудамж,зам,талбайн цэвэрлэсэн хог хаягдлыг нэгдсэн журмаар Хот тохижилт үйлчилгээний газар ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулган түрж отвалдах ажлыг хийж гүйцэтгэх аж. Мөн бүх нийтийн цэвэрлэгээний явц, гүйцэтгэлд хяналт тавьж бүртгэл хийнэ. Цэвэрлэгээнд оролцоогүй албан газар, аж ахуйн нэгж, үйлчилгээний цэг салбаруудыг Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авахаж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen