Увсын өсвөрийн жүдочид 38 медаль хүртлээ

2019/04/12 8 0

Завхан аймгийн төв Улиастай хотноо энэ сарын 5-6-ны өдөр болсон жүдо бөхийн өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөрийн 300 гаруй жүдоч өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. 
Энэ тэмцээндУвс аймгийн өсвөрийн жүдочид амжилттай оролцож 14 алт, 7 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, эрэгтэй багаараа нэгдүгээр байр,эмэгтэй багаараа гуравдугаар байр тус тус эзэлж,Ховд аймагт болох УАШТ-нд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох эрхавчээ.
Өсвөрийн жүдочдын дасгалжуулагчаар Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээний багш Ю.Баттогтох ажилласан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen