Хэлтэс, агентлагийн дарга нартай хамтран ажиллах гүйцэтгэлийн гэрээ байгууллаа

2019/03/05 15 0
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ сарын 4-нд хэлтэс, агентлагийн дарга нартай 2019 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн гэрээ байгууллаа. Увс аймаг 2019 оныг “Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан ийнхүү хэлтэс, агентлагийн дарга нартай гүйцэтгэлийн гэрээ байгуулж байгаа аж. 

Гэрээндшударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж МонголУлсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлж ажиллах зэргийг тусгаж өгсөн байна. Оныэцэст гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний хэрэгжилтийн гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр агентлагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэх юм байна.
Montsame.mn скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen