"KОЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна

2019/04/17 4 0


БНСУ-ын "KОЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэйн Най тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт хүрэлцэн ирж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, БСУГ, Цагдаагийн газар, Улаангом политехник коллеж зэрэг байгууллагатай танилцан, сайн дурын мэргэжилтнүүдийн ажиллах орчин, аюулгүй байдалтай холбоотой судалгаа хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан "KОЙКА"-ийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан 2015 оноос хойш тус байгууллагатай хамтран ажиллах асуудал зогсоод байгааг сэргээж, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын дэмжлэгтэйгээр Улаангом Политехник коллежийг материаллаг баазаар хангах боловсон хүчин бэлтгэх, Увс аймагт барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн дотор тохижилт, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр тус байгууллагын төлөөлөгчид аймгийн удирдлагуудын тавьсан саналын дагуу хийсэн судалгаанаас үзэхэд, Увс аймагт хѳдѳѳ аж ахуй болон спортын сайн дурын мэргэжилтэн урьж ажиллуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарт хѳрѳнгѳ оруулалт хийх тал дээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг онцлон албан бичгээр хариу илгээхээ мэдэгдлээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс "KОЙКА"-ийн сайн дурын мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлд анхаарч бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэн БНСУ болон Увс аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр чухал ажлууд хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen