Хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг устгалаа

2018/12/31 30 0
Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан аймгийн МХГ-аас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны газруудад хоол хүнсний гаралтай хордлого халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын явцад хадгалалт, хэрэглээний хугацаа дууссан, шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 418 ширхэг 688 мянган төгрөгийн барааг газар дээр нь устгаж, 291 ширхэг нэг сая гаруй төгрөгийн барааг лангуунаас буцаан татуулах арга хэмжээг одоогоор авч хэрэгжүүлээд байна.
“Хүнсний аюулгүй байдал, хяналт сул болсон энэ цаг үед хэрэглэгчийн хяналт хамгийн чухал байна. Тодруулбал, иргэн бүр худалдан авч буй бүтээгдэхүүн нэг бүрийнхээ аюулгүй байдлыг шалгах, хадгалалтын горм алдагдсан эсэх, хугацаа дуусан эсэхийг шалгаж хэвших нь чухал байна” хэмээн аймгийн МХГ-ын дарга Ц.Мөнхбаяр хэллээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen