Монгол бичгийн дугуйлан хичээллэнэ

2019/02/19 16 0
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ард иргэдийнМонгол бичгийн мэдлэгийгдээшлүүлэх,үндэсний бичгээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх,залуухойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоорМонгол бичгийн дугуйлан хичээллүүлэх гэж байна. Уг дугуйлан нь насанд хүрэгчдэд, сурагчдад зориулсан сургалт гэсэн хоёр үндсэн багцтай байна.Насанд хүрэгчдэд зориулсан сургалтнь18-35насны иргэдэд монгол бичгийн боловсрол олгох анхан шатны сургалт 30 цаг, монгол бичгийн түвшин ахиулах сургалт 30 цаг, монгол бичгийн гүнзгийрүүлсэн шатны сургалт 30 цагийн хичээл тус тус орох аж. ХаринЕрөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалтнь монгол бичгийн хоцрогдол арилгах 30 цаг, монгол бичгээр алдаагүй цэвэр бичих, унших30 цаг, монгол бичгийн түвшин ахиулах 30цагийн хичээл тус тус орох аж.Сургалтыг монгол хэл, уран зохиолын заах аргач багш Д.Баярхүүзаах юм байна. Сургалтын бүртгэл энэсарыг дуустал үргэлжлэх аж.
“Увс аймгийн монгол хэл, бичгийн дэд хөтөлбөрийн хүрээндаймгийнГэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрындэргэдэхМонгол бичгийн клубаас5 дахь жилдээ монгол бичгийн боловсрол олгох сургалтявуулж байна. Насанд хүрэгчид 20мянга,хүүхэд 10мянган төгрөгөөр энэ сургалтад хамрагдах юм” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Ариунаа хэллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen