Нийлэг уутнаас татгалзахыг уриалж байна

2019/02/19 13 0
Увс /МОНЦАМЭ/. Ирэх сарын 1-ээс эхлэн Монгол Улсын Засгийн Газраас0,035-ээс нимгэн бүх төрлийн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээгхориглосон тухай мэдээллийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ард иргэдэд хүргэж байна.Тодруулбал,нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглож байгаааж. Харин бүх төрлийн 0,035 мм буюу 35 микроноос зузаан гялгар уутыг дахин ашиглах боломжтой тул хэрэглээнд үлдээсэн байна.
“Хуулинд нийцээгүй сав, баглаа боодол ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм. Иймээс иргэд та бүхэн мааньбайгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө, хор уршиг ихтэй нийлэг гялгар уутнаас татгалзаж даавуун уут хэрэглэж заншиххэрэгтэй байна” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Б.Батбаяр хэллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen