ОХУ-ын гаалийн хууль тогтоомжийн талаар монголын худалдаачдад мэдээлэл хийнэ

2019/02/21 16 0
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува улсын засгийн газраас санаачлан энэ сарын 21-ний өдөр Кызыль хотод Увс, Завхан аймгийн гадаад худалдаа эрхлэгчдэд зориулж “2019 онд мөрдөгдөх ОХУ-ын гаалийн хууль тогтоомжид орсон өөрчлөлт”-ийн талаар сургалт семинар зохион байгуулах гэж байна.
Иймээс Увс аймаг дахь Гаалийн газраас хариуцан тус сургалт семинарт оролцогчдыг бүртгэн цуглуулж, өнөөдөр Кызыль хотод хүрэлцэн очжээ. ОХУ болон Монгол Улс хооронд хил гаалиар зорчиж худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд багагүй бэрхшээл тулгардаг бөгөөд энэхүү сургалт семинарын үеэр тэр асуудлыг хөндөж ярих аж. Ялангуяа Увс аймгийн худалдаа эрхлэгчдийн хувьд хэд хэдэн иргэн ОХУ руу зорчих эрхээ түр хугацаагаар хязгаарлуулаад байгаа юм.
Увс аймгийн хувьд 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 20-иод иргэн ОХУ-ын Тува улс болон Увс аймаг хооронд хил гаалиар зорчиж, худалдаа наймаа эрхэлдэг байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen