Нөөцийн өвс тэжээлийг яаран хуваарилахгүй байхыг анхааруулав

2019/02/21 17 0
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд болсон албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын ээлжит цуглаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож, хаваржилт хүндрээд байгаа сумдын нөхцөл байдал болон аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тэрчлэн улсын нөөцийн өвс тэжээлийг шууд хуваарилахгүйгээр ирэх сарын цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан нөөцлөх ёстойг анхааруулсан юм.
Хаваржилтын нөхцөл байдлын талаар олон улсын байгууллагуудад хандаж тусламж дэмжлэг хүсэх, аймгийн хэмжээнд аж ахуйннэгж компаниудад байгаа нөөцийг хаваржилт хүндэрч буй сумд руу хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахыгмөнүүрэг болголоо.
Одоогоор Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна. Үүнээс Өлгий, Өмнөговь, Тариалан, Наранбулаг, Малчин, Түргэн сумдад хэт хүйтэрснээс хаваржилт хүндэрч, 15 мянган мал хорогджээ. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дээрх сумдад өвс, тэжээлийн туслалцаа үзүүлээд байна.
Ямартай ч цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлийн 10 хоногт цаг агаар дулаарах төлөвтэй байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen