Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

2019/03/13 7 0
Энэ сарын 11-нд болсон албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит цуглаан дээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганзориг Төрийн албаны тухай хуулийн дагуу батлагдан гарсан журмуудыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийж дараах чиглэлээр үүрэг даалгаварөглөө.
Тухайлбал,“Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах журам”-ын дагуу албан хаагчидтайэнэсарын 25-ны дотор гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан баталгаажуулах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг хэрэгжүүлэхийг даалгалаа.
Тэрчлэн“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл"-ийг байгуулан ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн“Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу албан хаагчдынхаа албан тушаалын тодорхойлолтыг боловсруулжирэхсарын 25-ны өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын ТЗУ-ын хэлтэст ирүүлэхийгдаалгалаа.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen