Завхан аймагт алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ

2019/03/25 16 0


Аймгийн Засаг дарга, Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр нар Завхан аймгийн Тэс сумын хилийн 0277-р ангид Увс аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдээ энэ амралтын өдрүүдээр эргээд иржээ.

Завхан аймгийн Тэс сумын 0277-р анги 1996 оноос хойш 22 дахь жилдээ зөвхөн Увс аймгаас цэрэг татаж байгаа ба энэ хугацаанд тус аймгаас цэргийн алба хаасан нийт залуусын 20 шахам хувь нь 0277-р ангид алба хаасан байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан тус ангийн хилийн таван застав дээр алба хааж буй бүх цэргээ эргэж гарын бэлэг, гэр бүлээс нь явуулсан илгээмжийг хүргэж, зарим цэргийн ар гэрийн төлөөллийг аваачиж уулзуулсан байна. Тус цэргийн ангийн ахлагч, офицеруудын зүгээс Увс аймгаас татагдан алба хаасан болон алба хааж буй цэргүүд тэсвэр тэвчээртэй, дасан зохицох чадвар сайтай, зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтнийг үл ажран цэргийн албаа нэр төртэй хааж ирснийг энэ үеэр онцолсон байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen