“Амьд ертөнц 2018” тайланг танилцууллаа

2019/04/04 18 0

Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үндсэн дээр 2018 онд гаргасан “Амьд ертөнц 2018” тайланг сурталчлах, дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюул заналуудыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр аймгийн БСУГ-ын Сургалтын танхимд боллоо. 
Энэхүү танилцуулга мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн орон нутгийн зохицуулагч Д.Тогтохбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хийсэн юм. Үйл ажиллагаанд аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулийн эко клубын багш, сурагчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдхамрагдлаа.
Энэ үеэр“Амьд ертөнцийн элч бид цаашид юу хийх вэ?” сэдвийн дор багш, сурагчдын дунд илтгэлийн болон хүн байгальд ээлтэй байх бүтээлч сэтгэхүйн уралдаанзарласныг танилцуулсан юм. Энэ нь видео, оюуны зураглал, фейсбүүк пост, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа гэх мэт хэлбэртэй байж болох аж. Тэрчлэнхүүхдийн нүдээр “Амьд ертөнц” сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгмөн зохион байгуулах юм байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen