Хүүхэд харах үйлчилгээний цэгүүдийг зөрчил дутагдлаа засч ажиллахыг үүрэг болгов

2019/04/08 11 0
Увс /МОНЦАМЭ/.Хаврын улирал эхэлсэнтэй холбоотойгоор элдэв төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаангом сумын ЗДТГ-ын боловсрол, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүд аймгийн төвийн хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг цэгүүдээр явж зөвлөмж мэдээлэл өгч байна.
Хүүхэд харах үйлчилгээний цэгүүд нь хүүхдийн гарыг тогтмол угаалгаж, гар угаах зөв дадал эзэмшүүлэн, ариун цэврийг сайтар сахиулах хэрэгтэй байна. Мөн халдварт өвчний сэжиг илэрсэн хүүхдийг эрүүл мэндийн байгууллагад хандаж зөвлөмж өгч буцаах, анги танхим ариун цэврийн өрөөг тогтмол агааржуулж халдваргүйжүүлэх уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж байх шаардлагатай аж. Тэрчлэн хүүхдийн ор дэрний хэрэгслийн тоосыг соруулан салхинд тавих, зөөлөн тоглоомыг угааж ариутгаж, халдваргүйжүүлэх, хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлж, дархлааг нь дэмжих, хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Энэ үеэр зарим хүүхэд харах үйлчилгээний цэгүүдэд дутагдалтай зүйлс цөөнгүй ажиглагдсан байна. Тухайлбал, өрөө тасалгаанд агааржуулалт муу хийсэн, бүгчим, халдваргүйжүүлэх уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа нь дутмаг, хүүхдийн тоглоомыг угааж ариутгаж хэрэглэдэггүй, орчны цэвэрлэгээ, ариун цэврийн байдал хангалтгүй, хоолны дээж аваагүй, хоолны цэс гаргаагүй, цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймээс нэр бүхий хүүхэд харах үйлчилгээний цэгүүдийг дээрх зөрчил дутагдлаа засч ажиллахыг үүрэг болгожээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen