Цэрэг татлагад бүрэн хамрагдахыг холбогдох албанаас анхааруулав

2019/04/12 9 0

Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн ирэх сарын 30-ны хооронд 2019 оны 1-р ээлжийн цэрэг татлагыг аймгийн хэмжээнд явуулж байна. Иймд 18-25 насны залуучууд цэргийн албаны тухай хууль болон Батлан хамгаалахын тухай хуульд заасны дагуу цэрэг татлагын ажиллагаандаа бүрэн хамрагдахыг холбогдох албанаас анхааруулж байна. 
Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгаанаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга25-105нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Иймээс цэргийн насны залуус дайчилгаанд бүрэн хамрагдах шаардлагатай юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen