Аймгийн Эрүүл мэндийн газар ажлаараа улсад тэргүүлэв

2019/02/19 21 0
Увс /МОНЦАМЭ/. АймгийнЭрүүл мэндийн газар2018 оны ажил үйлсээрээулсад тэргүүлж, ойрын жилүүдэд гаргаагүй түүхэн амжилт бүтээсэн байна.Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дорУлаанбаатар хотноо энэ сарын 14-15-ны өдрүүдэдзөвлөгөөнзохион байгуулжээ.
Зөвлөлгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудын2018 оныажлын үнэлгээг танилцуулахад Бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Увс аймаг нэгдүгээр байр, Дорнод аймаг хоёрдугаар байр, Дорноговь аймаг гуравдугаар байранд тус тус шалгарсан байна.
“Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрч, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа Нэгдсэн эмнэлгийн хамт олон болон анхан шатны тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж буй Сум дундын эмнэлэг,Сумын эрүүл мэндийн төв,Өрхийн эрүүл мэндийн төвболон хувийн хэвшлийн  нийт ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөрамжилт хүсье.Энэ шагнал бол та бүхний маань нөр их хөдөлмөрийн үр дүн юм шүү” хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр хэллээ.
Үүнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов энэ үеэр “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын шилдэг менежер”-ээр шалгарсан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen