Увс аймгийн хэмжээнд 520 гаруй мянган хээлтэгч төллөжээ

2019/04/05 13 0


Увс /МОНЦАМЭ/.
 Өнөөдрийн байдлаар Увс аймагт мал төллөлт 36,7 хувьтай байна. Толруулбал, аймгийн хэмжээнд энэ жил 1,4 сая хээлтэгч төллөхөөс одоогоор 520 гаруй мянган мал төллөөд байна. Хяргас суманд хамгийн олон буюу 70-аад мянган хээлтэгч төллөсөн бол Тариалан суманд хамгийн цөөн буюу 4600 гаруй мал төллөөд байна.

Төл бойжилт аймгийн хэмжээнд 95,7 хувьтай байгаа бөгөөд одоогоор 486 мянга гаруй төл эсэн мэнд бойжиж байна. Харин 34,1 мянган төл хорогдсоны дийлэнх нь хурга, ишиг аж. Малчин, Өндөрхангай, Цагаанхайрхан, Бөхмөрөн, Өлгий, Тэс, Сагил суманд 30-аас дээш мянган хээлтэгч мал төллөөд байна. Харин цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас улбаалан Завхан, Баруунтуруун, Түргэн суманд 10 хүрэхгүй мянган мал төллөжээ.  

2018 оны жилийн эцсээр Увс аймаг 3,1 сая гаруй мал тоолуулсан бөгөөд түүнээс одоогоор 60,9 мянган мал зүй бусаар хорогдсон мэдээтэй байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen