Сар шинийн баярт зориулсан барилдаан боллоо

2019/02/02 20 0
Билгийн тооллын 17 дугаар жарны тийн "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанууд өчигдөр аймгийн Спортын ордонд боллоо. Өдрийн 12 цагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болж, тус барилдаанд 48 бөх хүч сориход Сагил сумын заан Я.Мижиддорж түрүүлж, Ховд сумын заан Г.Эрдэнэтогтох үзүүрлэлээ. Үргэлжлүүлээд 15 цагаас Улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан Т.Баярмагнай, Т.Сүрэнжав, Ю.Баттогтох, Б.Бадарч, Х.Мөнхжаргал Ж.Бат-Оргил нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Тэс сумын харъяат, аймгийн арслан Б.Бадарч түрүүлж, Малчин сумын харъяат, "Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Т.Сүрэнжав үзүүрлэлээ. Их шөвөгт Тэс сумын харъяат, аймгийн арслан Х.Мөнхжаргал, Давст сумын харъяат, аймгийн харцага Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан юм. Энэ үеэр Тэс сумын харъяат аймгийн арслан Я.Төгсжаргал агсны нэрэмжит уран барилдааны тусгай шагналыг Түргэн сумын харъяат, аймгийн начин Г.Цоггэрэлд олгосон бол Тэс сумын харъяат, гавъяат тамирчин, Улсын өсөх идэр начин Т.Артаг агсны нэрэмжит Уран барилдааны тусгай шагналыг аймгийн харцага Э.Мөнх-Эрдэнэд олголоо.
Тэрчлэн, Тэс сумаас төрж гарсан анхны аймгийн арслан Я.Төгсжаргал агсны нэрэмжит бэлгийг Увс аймагт амьдардаг,  аймгийн начнаас дээш цолтой, 55-аас дээш настай 25 бөхөд гардууллаа. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen