Гар бөмбөгийн тэмцээнд 340 гаруй тамирчин өрсөлдлөө

2019/03/05 14 0
Увс /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын анхан шат, 2019 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн энэ сарын 1-3-ны өдөр аймгийн Спортын ордонд боллоо. Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 25 багийн 340 гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Хөвгүүдийн төрөлд Я.Бат-Орших дасгалжуулагчтай Цогцолбор 2-р сургуулийн баг, охидын төрөлд Б.Мөнхбаяр дасгалжуулагчтай Баруунтуруун сумын баг тэргүүн байр эзэлсэн юм. Тэмцээний шилдэг довтлогчоор эрэгтэйд Өмнөговь сумын Б.Ганзориг, эмэгтэйд Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн Д.Тамираа, Шилдэг тоглогчоор эрэгтэйд Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн Б.Эрдэнэ-Очир, эмэгтэйд Баруунтуруун сумын Б.Энхтунгалаг нар тус тус шалгарлаа. Тамирчдыг багийн дүнгээр байр эзлүүлэхэд Баруунтуруун, Өмнөговь сум болон Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн баг эхний гурван байр эзэлсэн юм.
Тэмцээний хаалтын ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож тамирчид, дасгалжуулагч нарт амжилт хүсч, бүсийн болон Улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ сайтар базааж амжилттай оролцоорой гэв.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen