Зуун буудалт даамын сумын аваргууд тодорлоо

2019/03/12 6 0
Улаангом сумын Засаг даргын нэрэмжит 100 буудалт даамын сумын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн энэ сарын 10-11-ний өдөр боллоо. Тэмцээнийг таван насны ангиллаар явуулж нийтдээ 280 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ шалгарууллаа. 

Эрэгтэй 5-7 насанд Т.Азбаяр, 8-10 насанд Б.Тэмүүжин, 11-13 насанд Н.Хосбаяр, 14-16 насанд  П.Төртогтох нар тэргүүлсэн бөгөөд тэд бүгдээрээ Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн сурагчид байна. Харин эрэгтэй 17-18 насанд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн М.Даваабаяр түрүүлжээ. Харин эмэгтэй 5-7 насанд А.Бархасвадмаа, 8-10 насанд Ц.Мягмарсүрэн, 14-16 насанд Б.Тунгалагтамир нар тэргүүлсэн бөгөөд тэд бас л Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн сурагчид аж. Харин 11-13 насанд Г.Туул, 17-18 насанд Т.Дариймаа нар аваргалсан бөгөөд тэд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн сурагчид байна.

Тэмцээнийг Улаангом сумын ЗДТГ-аас аймгийн Даамын холбоотой хамтран зохион явууллаа.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen