“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдын холбогдсон хэрэг юу болов?

2018/11/19 94 0
Монгол, Оросын хамтарсан "Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-аас "эрх мэдэл албан тушаалаа урвуулж улсад их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт сэжиглэн саатуулж байсан.
Тодруулбал, "Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирал До.Ганболд их хэмжээний төмрийн хүдрийг холбогдох байгууллагын тогтоосон ханшаас бага үнээр хилээр гаргаж, их хэмжээний ашиг хувьдаа олж байгааг тогтоосон. До.Ганболд "Монголросцветмент” ХХК-ийн захирлын албан тушаалд 2015 оны дундуур томилогдсон байдаг. Үүнийхээ дараа БНХАУ-ын компанитай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хийжээ. Ингэхдээ дэлхийн зах зээлийн үнээс хэт бага үнээр төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгийг үр ашиггүй зарж үнэгүйдүүлж, компанийг өрөнд оруулсан гэж АТГ-аас буруутгасан.
 Гэвч төд удалгүй батлан даалтад гарсан. Манай улсад нэг жишиг тогтоод байна. Сэжигтэн гээд олны өмнө сүр дуулиантайгаар баривчилдаг, нэгждэг. Төд удалгүй батлан даалт нэрийн дор суллаад хэргийг мартдаг.
Тэгвэл зарим мэдээллийн сайтуудаар "АТГ-аас яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтад дуудсан ч ирэхгүй саад учруулж байгаа. Шүүх түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, цагдан хорих шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалтад саад учруулснаас хэрэг удааширч байна” гэсэн мэдээлэл гарч эхэллээ.
Эл хэрэг өдгөө ямар шатандаа явж байгаа болоод, хэн буруутай болох, үнэхээр улсад их хэмжээний хохирол учруулсан эсэх нь одоог хүртэл асуулт хэвээр байсаар байна. АТГ-аас анх хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн дээрх хэрэгт До.Ганболд хариуцлага хүлээхгүй юм бол өөр хэнийг хариуцлага хүлээлгэх вэ? Иргэдийн мэдэх эрхийн дагуу олон нийтэд хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүсч байна.
Тэгвэл До.Ганболд гэж хэн бэ?
 
-1963 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн.
-1987 онд Уралийн политехникийн дээд сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгссөн.
-1987-1988 онд хилийн цэрэгт алба хааж,
-1988-1990 онд Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр
-1990 оны тавдугаар сараас Эрдэнэт дэх Монголын Ардчилсан намын зохицуулагч
-1990-1992 онд Монгол Улсын Бага хурлын гишүүнээр тус тус ажилласан.
-1992 оноос Монголын Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга,
-1992 оны аравдугаар сараас тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн
-1993-1996 онд хувийн бизнес эрхлэн, "Инч” компанийн захирал,
-1996-2000 онд УИХ-ын гишүүн,
-1998 оны арван нэгдүгээр сараас 2000 оны зургадугаар сар хүртэл УИХ-ын дэд даргаар ажиллаж байв.
-1998-2000 Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргаар ажилласан
-2000 оноос хувийн бизнес эрхэлж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.
 
М.Март
FACT.MN
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen