Өнөөгийн Ерөнхийлөгчийг “Хулгайч” гэсэн экс Ерөнхийлөгчид Зөрчлийн хууль үйлчлэх үү

2019/02/15 22 0

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдсоны дараахан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар прокурорт 178 хуудас материалыг гардуулсан. Тэгвэл уржигдар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуг нь барьж, цахим сүлжээгээр гэнэтийн мэдэгдэл хийлээ. Үүний дараахан Х.Баттулгатай холбоотой 79 үг хэлсэн гэх хоржоон цахим ертөнцөд тархсан юм. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайч хэмээн хэдэнтээ тодотгохдоо “Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм” гэсэн.
 
Экс Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлээс нэг зүйлийг анзаарч болно. Хэрэв энгийн иргэн, хэн нэгэн өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайчаар, бүр хамтрагчидтай нь хамт доромжилсон бол өнөөдөр хуулийн байгууллагад чихдүүлчихсэн хорих ангид хэвтэж байх байсан. Тэр дундаа сэтгүүлчид бид Ерөнхийлөгчийг архаг хулгайч гэх нь байтугай эрх, үүргийнхээ дагуу хардсан ганц л өгүүлбэр бичихэд Зөрчлийн хуулиар “алуулдаг”. Бараг өдөртөө л шүүхээс “дуудлага” ирнэ. Харин өнөөгийн Ерөнхийлөгчийг олон түмний өмнө хулгайчаар нь цоллосон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Зөрчлийн хууль үйлчлэх болов уу даа.
 
С.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen